Monday, May 12, 2014

MS DOS үйлдлийн системийн тухай мөн түүний командууд

MS DOS үйлдлийн системийн тухай

1. DOS-DISK OPERATION SYSTEM 
DOS буюу үйлдлийн систем нь компьтерийг асаах үед ачаалагддаг программ бөгөөд хэрэглэгчидтэй харилцах харьцаа, диск болон файлуудтай ажиллах мөн компьютерийн үндсэн байгууламжийн ажиллагааг удирдан зохицуулах хянах үүрэгтэй.

DOS :
1. BIOS (Оруулалт гаргалтын суурь систем)
2. Үйлдлийн системийн ачаалагч
3. Дискийн файлууд  I.O.SYS болон MS-DOS.SYS
4. Командын процессор
5. DOS-ийн гадна командууд
6. Төхөөрөмжүүдийн драйвер
BIOS байнгын санах ойд байдаг, оруулалт гаргалттай холбогдсон нийтлэг үйлчилгээг үзүүлдэг, компьютерийг тэжээлд залгахад санах ой болон байгууламжуудыг шалгадаг , үйлдлийн системийн ачаалагчийг дуудах программыг агуулна.
Үйлдлийн системийн ачаалагч --DOS бүхий дискетийн 1-р секторт байрладаг жижиг программ бөгөөд үйлдлийн системийн модулийг санах ойд уншина. Энэ явцаар DOS –г ачаалах явц дуусна.
I.O.SYS ба MS-DOS SYS үйлдлийн системийн ачаалагчаар санах ойд ачаалагдах ба компьютерийн ойд байнга байна. Файл I.O SYS нь байнга санах ойд оруулалт, гаргалтын суурь системийн нэмэлт болж байдаг. Файл MS-DOS.SYS нь DOS –ийн үндсэн үйлчилгээг хэрэгжүүлдэг.
Командын процессор – хэрэглэгчийн байрлуулсан командыг боловсруулдаг. Энэ нь үйлдлийн систем диск дээр command.com дискийн файл байдлаар хадгалагдана.
Дотоод комманд – шууд биелэгддэг команд
Гадаад командууд- биеэ даасан программууд бөгөөд тэдгээрийг үйлдлийн системтэй хамт нийлүүлдэг, эдгээр нь үйлчилгээний шинжтэй.
Төхөөрөмжүүдийн драйвер-тусгай программууд бөгөөд  DOS-ийн оруулалт гаргалтын системийг ба шинэ эсвэл стандартын бус байгууламжийг үйлчлэх зориулалттай. Тэдгээр нь config.sys файлд заагдана.
MS-DOS программ бүхий дискийг системийн диск гэнэ.
2. Файл ба түүний зам
Файл нь оноож өгсөн нэрийн дор хадгалагдсан мэдээний цуглуулбар юм.
Файлын нэр:файлын нэр, өргөтгөлөөс бүтнэ. Өргөтгөл нь түүний төрлийг заана. Зам нь тухайн файлыг хаанаас дуудаж ажлуулахыг заана.
Зам-fath
3. ба  4.  Файл ба директорын жагсаалтыг харах
DIR-файлын нэр, өргөтгөл, бичигдсэн огноог харуулна
DIR/P-20мөрөөр (дараагийн 20 дурын  товч)
DIR/W-бүх файлыг харуулна(нэр, өргөтгөлтэй нь)
DIR- файл нэр өргөтгөл- тухайн файлын тухай
DIR*BHS -  BHS өргөтгөлтэй файлууд
DIR ?? B.DOC-   В – дискийн байгууламжийг идэвхжүүлнэ.
5.Файлыг өргөтгөлөөр нь ангилах
.DOC - Бичгэн мэдээллийн файл
.TXT - бичгэн мэдээллийн файл
.BAT - командын
.EXE - биелэгдэх(программын файл)
.COM - биелэгдэх программын файл
.PAS - паскалиар боловсруулагдсан
.CAL-SC --боловсруулагдсан
.DBF - DBASE--боловсруулагдсан
.PRG - DBASE—н программын файл
.ASM--ассемблерийн
.BAS--бейсикийн
.SYS -системийн
6. Командын, зургийн, текст, баримтын, завсарын файлын ялгаа 
 7.  Директор үүсгэх, устгах
      Дэд директор үүсгэх, устгах
Директор үүсгэх - MD (make director)
RD – устгах
8. Файлыг хуулах, зөөх, нэр өөрчлөх, устгах
COPY- хаанаас   хаашаа - хуулах
RENAME - хуучин нэр шинэ нэр - нэр өөрчлөх
MOVE - зөөх файл хаашаа – зөөх
ERASE - файлын нэр --устгах
DEL - файлын нэр – устгах
9. Текст файл үүсгэх
      COPYCON командаар үүсгэнэ.
10. Файлын агуулгыг харах TYPE команд
    Энэ командын үед нэг л файлын нэр оруулна.
   Бичилт:
   [D:][зам]TYPE [файлын нэр]
   Жишээ нь :
   C:TYPE Callin.txt (С дискийн   Callin.txt  файлын агуулга гарна)             
   C:TUR>TYPE   LETTER.TXT (TUR каталогт байгаа LETTER.TXT файлын        агуулга гарна)
Ингэж харахад олон мөртэй файлын агуулга дэлгэцэнд эцсийн мөр     гартал хөвөрдөг. Энэ хөврөлтийг түр зогсоохын тулд ctrl^s, (ctrl^num  lock)товч дарна. Хэрэв дэлгэцэнд гарсан мэдээг хэвлэх шаардлагатай бол
Ctrl^Ptr Scr товч дарна. Хэвлэх ажиллагааг зогсоохдоо дээрх товчийг давтан дарах юм уу Ctrl^N, Ctrl^P товчуудыг дарж болно.
11. Диск хуулах
Нэг дискийн файлуудыг өөр дискэнд бүхлээр нь хуулахад COPY командаас гадна DISKCOPY командыг ашиглаж болно.
Жишээ : DISCCOPY  A:  C: команд А дискийн бүх файлуудыг С диск уруу хуулна. Энэ команд нь системийн гадаад команд учраас уг командын DISKCOPY.COM гэсэн файл нь системийн дискэн дээр байхгүй байвал эн командыг хэрэглэж болохгүй юм.
12. Диск форматлах
Ямар ч файл бичигдээгүй шинэ дисктэй шууд ажиллаж болохгүй юм. Дискэн дээр мэдээлэл хадгалахад зориулж дискийг тодорхой хэсгүүдэд хуваахыг дискийг форматлах гэнэ. Дискийг форматлахад түүн дээр бичигдсэн бүх мэдээлэл устана. Дискийг форматлахад FORMAT командыг хэрэглэнэ. Энэ нь системийн гадаад команд тул FORMAT.COM байхад л энэ командыг ашиглаж болно. Эн командыг FORMAT<ДИСКИЙН НЭР>  гэж бичээд ENTER товч дарахад дараах мэдээлэл гарна:
Insert new diskette for drive A:
And press ENTER when ready…(А дискийн байгууламж дээр шинэ дискээ тавиад ENTER дарна уу)
Үүнийг гүйцэтгэсний дараа дэлгэцэн дээр Cheking existihg disk format гэсэн мэдээлэл гарна. Хэрэв диск эвдрэлгүй бол Formating гэсэн мэдээлэл гарч форматлах үйлдэл хийгдэнэ. Диск эвдрэлтэй бол Not ready гэж гарна.
Форматлах явцад ..percent completed(..хувь нь форматлагдлаа) гэж гараад эцэст нь Format complete (форматлаж дууслаа) гэж гарна.
     Volume label (11 characters, ENTER for none)?
гэсэн асуулт гарна. Энэ асуултын хариу болгож дискэнд өгөх нэрээ оруулна. Ингэхэд дэлгэцэн дээр дискийн төлөв байдлыг заасан мэдээллийн эцэст Format another (Y/N)(өөр диск форматлах уу?) гэсэн асуулт гарна. Өөр диск форматлахгүй бол N, форматлах бол Y үсгийг оруулна.  

HTML хэлний тухай

Сүүлийн үед Интернэт хэрэглэгчдийн тоо харьцангуй өсч түүнийгээ дагаад хэрэглээ ч маш их өргөн болж олон ч сайхан вэб сайтууд бүтээгдэн гарч байна. Энэ тэндхийн вэбүүдээр аялаж, элдвийн форумаар зочилход вэб мэдээллийг үндэслэн бүтээгч HTML хэлний талаар асуусан, сурах юмсан гэсэн олон хэрэглэгчийг хараад өөрийн тус болох зүйлээ хэлээд өгөх юмсан гэж боддог ч төдийлөн цаг зав гаргахгүй юм даа.
Өнөөдөр хичнээн зав муутай суугаа ч гэсэн дүүгийнхээ HTML сурч юм хийх гэсэн хүсэлтийн дагуу хуучин хийж байсан материалаа энд сийрүүлэн орууллаа. Энэ хэсэгт вэб хуудас хэрхэн бүрээгддэг тухай суурь ойлголтыг өгөх, энгийн html хуудас хийх аргачлал, үндсэн зарчимыг ойлгуулахыг хичээсэн болно. Шинэ, шилдэг вэб технологууд, програмчлалийн талаар огт дурдаагүй билээ.


1. Үндсэн ойлголт

Вэб хуудас (Web Page)

Вэб хуудсыг HTML (Hyper Text MarkUp Language) хэлний тусламжтай хийдэг. Энэ нь ердийн текст (ASCII text) файл бөгөөд HTML хэлний команд болох "HTML TAG"-уудыг агуулдаг бөгөөд үүнийг эх файл буюу HTML source code гэж нэрлэдэг (цаашид эх файл гэж нэрлэе). Энэхүү эх файл нь .htm болон .html өргөтгөлтэй байдаг. Вэб хуудас хийхдээ DOS Editor, Norton Editor, Notepad, Write, MS Word г.м ердийн текст боловсруулах програмыг ашиглаж болно.
Вэб хуудас хийхэд зориулагдсан FrontPage, CuteHTML, Flash, Dreamweaver, Adobe Golife, Hotdog, Netscape Composer г.м програмууд байдаг.

Вэб сайт (Web site)

Вэб сайт гэдэг нь тодорхой сэдвийн дагуу, гол хуудас (Home Page) бүхий .htm(l) файлуудын цуглуулга юм. Өөрөөр хэлбэл, байгууллага, компани, хувь хүн өөрсдийн талаархи болон тодорхой зорилгоор зохион байгуулсан (хэлний сургалт, хүүхдүүдэд зориулсан, мэдээлэл солилцох г.м.) Вэб хуудсуудын багц бөгөөд түүнийг URL хаягийн тусламжтайгаар хүлээн авч үзнэ. Энэ нь тухайн сайтын хувьд гол хуудасны хаяг байдаг. Жишээлбэл, энэхүү блогтой танилцахын тулд http://mongolgoo.blogspot.com/ гэсэн URL хаягаар хандах бөгөөд гол хуудас нь http://mongolgoo.blogspot.com/index.html гэсэн хаягтай байна.

Гол хуудас (Home Page)

Гол хуудас нь Вэб сайтыг дуудахад эхэлж нээгддэг Вэб хуудас бөгөөд тухайн сайт дахь хуудсуудын гол зангилаа юм. Гол хуудсын файлын нэр нь ихэвчлэн index.html гэсэн нэртэй байх ба энэ нэрийг стандарт болгон хэрэглэдэг. Зураг 1.
Гол хуудасны бүтэц
Зураг 1. Гол хуудас.


Вэб браузер (Web browser)

Вэб хуудсыг үзэхэд зориулагдсан програмыг Вэб браузер програм хэмээн нэрлэдэг. Жишээлбэл, бидний түгээмэл хэрэглэдэг Netscape Navigator, Internet Explorer програмууд нь Вэб браузер програм юм. Браузер програм нь Вэб хуудасны HTML source кодыг хөрвүүлж, уг хуудсыг зохиогчынх нь гаргахын хүссэн өнгө, агуулга, загвараар дэлгэцэнд гаргадаг.

Вэб сервер (Web server)

Вэб сервер нь Интернэтэд Вэб сайтуудыг хадгалж байдаг өндөр хүчин чадал бүхий тусгай компьютер юм. Вэб серверийг асар олон лангуугаа бусдад түрээслүүлж байдаг үзэсгэлэн худалдааны байшинтай адилтгаж болно. Тэндээс нэг лангуу түрээслэн авч өөрийнхөө Вэб сайтыг байрлуулахын тулд hosting charge буюу түрээсийн төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тавьсан хуудсыг дэлхийн аль ч булангаас Интернэтэээр дамжуулан үзэх боломжтой. Харин байшингийн эзнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд өдөр бүр сая сая ийм Вэб серверүүд хэдэн арван сая хэрэглэгчийн Вэб браузерын хүссэн Вэб хуудсыг дамжуулж байдаг асар том сүлжээг бид Интернэт хэмээн нэрлэдэг.
Вэб хэрхэн дамждаг вэ?

Вэб бол Client/Server зарчмаар ажилладаг (Зураг 2) хэрэглэгчийн хүсэлт (request), серверийн хариулт (response)-ын үндсэн систем юм.
Хэрэглэгч Вэб сайтын хаягийг браузер програмын хаягийн мөр (Location bar)-д бичиж гарыг Enter товчлуур дээр дарснаар браузер програм нь Вэб сервер рүү хүсэлтийг илгээдэг. Харин Вэб сервер нь хариу болгож, HTML хуудсыг буцаадаг.
Зураг 2. Client/Server зарчим
Энэхүү хуудас нь дороох төрөлтэй байж болно. Үүнд:
- Static HTML page (Статик хуудас)
- Dynamic HTML page (Динамик хуудас)
- Directory-listing page

Статик хуудас (Static HTML Page)

Статик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML хуудас (Вэб хуудас) юм. Вэб сервер энэхүү хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр шууд хэрэглэгч рүү явуулдаг. Харин хуудсыг үзэх хэрэглэгчийн хүсэлт нь URL хаяг, эсвэл URL хаяг руу заасан холболт байж болно. Жишээлбэл, http://www.company.com/home.htm хаяг нь сервер рүү илгээгдэж сервер нь хариу (HTML хуудас) буцаана. Зураг 3.

Зураг 3. Хэрэглэгчийн хүсэлт болон серверын хариу.
Динамик хуудас (Dynamic HTML page)

Динамик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч Вэб браузер дээр text box, menu, check box зэргийг бөглөж, сонголт хийгээд тухайн Form дээрх товчлуур дээр дарснаар мэдээлэл сервер рүү илгээгддэг. Уг мэдээллийг сервер хүлээн авч өгөгдлийн санд хадгалах буюу script, application зэргээр боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгч рүү илгээдэг.

2. HTML хэлний тухай товчхон

Вэб хуудсыг HTML хэлний тусламжтай хийдэг тухай дээр дурдсан билээ. HTML хэл нь script хэл бөгөөд ямар нэг хөрвүүлэлт шаарддаггүй, дурын текст боловсруулах програм дээр бичиж болдог. Харин тухайн файлаа *.html юмуу *.htm форматтай хадгалах хэрэгтэй. Дараа нь уг файлаа Вэб браузер програм дээр нээж ажиллуулах хэрэгтэй.
HTML хэлний командуудыг TAG гэж нэрлэх (цаашид таг гэж нэрлэе) ба TAG нь эхлэл ба төгсгөлөөс тогтоно. Эхлэл нь <…> хашилтан дотор, төгсгөл нь </…> хашилтан дотор тус тус байрладаг. Гүйцэтгэх үйлдлээ эхлэл ба төгсгөлийн хооронд бичнэ. Жишээлбэл, хуудсанд гарчиг оруулахын тулд TITLE тагийг ашиглах бөгөөд дараах байдлаар бичнэ.
<TITLE> MongolGoo’s Home Page </TITLE>
HTML тагуудыг хэдэн хэдэн ангилалд оруулан авч үзэж болно. Үүнд:
1. Html Basics–Вэб хуудасны үндсэн тагууд,
2. Html Text–Текстэн мэдээлэлтэй ажиллах тагууд,
3. Html Lists–Жагсаалт үүсгэх тагууд,
4. Html Images–Зурагтай ажиллах тагууд,
5. Html Links–Холбоос тагууд,
6. Html Backgrounds–Вэб хуудасны дэвсгэрийг тохируулах тагууд,
7. Html Tables–Хүснэгттэй ажиллах тагууд,
8. Html Frames–Frame-тэй ажиллах тагууд,
9. Html Forms–Form, анкеттай ажиллах тагууд,
10. Html Metatags–Хайлтын систем болон браузертай ажиллах тагууд,
11. Html Hexcolors-Өнгөтэй холбоотой тагууд.

Үндсэн HTML хэлний бүтэц нь толгойн хэсэг ба их биеийн хэсгээс тогтох ба HTML, HEAD, BODY гэсэн үндсэн 3 тагийг агуулах бөгөөд дараах хэлбэртэй байна. Үүнд:
<HTML>

<HEAD>
. . .
. . . Толгойн хэсэг
. . .
</HEAD>
<BODY>
. . .
. . . Их биеийн хэсэг
. . .
</BODY>

</HTML>

Энд:
- <HTML> … </HTML> таг нь Вэб хуудасны эхлэл, төгсгөлийг,
- <HEAD> … </HEAD> таг нь толгойн хэсэг буюу Вэб хуудасны гарчиг гэх мэт элементүүдийг,
- <BODY> … </BODY> таг нь их биеийн хэсэг буюу HTML хэл дээр бичигдэж байгаа ихэнх эх кодыг агуулна.
Тухайн тохиолдолд Вэб хуудсанд ашиглагдсан Javascript, ActiveX Script гэх мэт бусад Script хэлний код HEAD таг дотор тодорхойлогдож болно.
HTML тагууд нь мөн параметр (option)-ууд агуулж болох ба энэ нь хуудсыг нэмэлт боломжуудаар хангаж өгдөг.

HTML source код бичих

Жишээ болгож нэгэн HTML хуудас үүсгэе.

1. Start->Programs->Accessories->Notepad команд сонгож Notepad програмыг санах ойд ачаална.
2. Шинэ файл үүсгээд дараах HTML кодыг бичнэ. Зураг 4.
<HTML>
<HEAD>
<TITLE> MongolGoo's Home Page </TITLE>
</HEAD>

<BODY>
Тавтай морилно уу!
</BODY>
</HTML>
Зураг 4. NotePad програмын цонх.
3. File/Save команд сонгоно.
4. Нээгдэх Save харилцах цонхны Save in талбарт хадгалах замаа зааж өгнө. Жишээлбэл, C:\My Documents г.м.
5. File name талбарт файлын нэр, өргөтгөлийг оруулна. Жишээлбэл, index.html г.м.
6. Save товчлуур дээр дарна.
7. Вэб браузер програмын цонхыг нээнэ. Жишээлбэл, Netscape Navigator.
8. File/Open Page (Open) команд сонгох буюу гарын Ctrl+O товчлуурууд дээр дарна.
9. Нээгдэх Open харилцах цонхны Look in талбарт хадгалсан файлынхаа замыг зааж өгнө. Манай тохиолдолд C:\My Documents болно.
10. Файлынхаа нэрийг сонгон идэвхжүүлнэ. Манай тохиолдолд index.html болно.
11. Open товчлуур дээр дарна. Зураг 5.

Зураг 5. Вэб браузер програм дээр хуудсаа нээсэн байдал.
Жич: Цаашид үүсгэсэн хуудсаа баяжуулахдаа HTML хэлний таг болон уг тагийнхаа онцлог шинжүүдийг судалж BODY таг буюу эх биеийн хэсэгт нэмж оруулна. Өөрөөр хэлбэл <BODY> БОЛОН </BODY> -ийн дунд шинэ тагаа бүхлээр нь эхлэл, төгсгөлтэй нь бичнэ. Зарим сайтуудад санал хүсэлт, зочны дэвтэр гэх мэт хэсэгт тайлбар бичихэд "HTML таг зөвшөөрөгдсөн" гэсэн байдаг. Энэ хэсэг HTML-ийнхээ бүтэн кодыг бичихгүй зөвхөн BODY хэсэг дэх тагуудаа бичиж болно.
Вэб засварлагч (Web editor) програмуудын тухай

Вэб засварлагч програмыг гурван төрөл болгон ангилж болно. Үүнд:
1. Text Editor-HTML хэлний командуудыг мэддэг тохиолдолд энэ төрлийн засварлагч програмыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл Вэб хуудасныхаа source (эх) кодыг текст файлтай ажиллаж байгаа мэтээр нэг бүрчлэн бичдэг. Жишээлбэл, хуудсанд зураг оруулахын тулд зураг оруулах таг болон уг зургийнхаа замыг заж өгнө. Энэ нь тухайн хуудсыг браузер програм дээр нээхэд зургийг заасан байрлалд дуудан үзүүлдэг. Командаа алдаатай бичсэн тохиолдолд зураг харагдахгүй, хуудсанд дуудагдахгүй байж болно. Текст засварлагч програмууд нь зураг оруулах, хүснэгт зурах гэх мэт зарим нэг командыг хуудсанд хялбархан оруулж болох хэрэгслээр хангасан байдаг.
2. Toolbar Editor-Энэ төрлийн засварлагч програм ашиглаж байгаа үед Вэб хуудсыг Word програмаар боловсруулсан зураг болон бусад объект бүхий баримттай ажиллаж байгаа мэтээр зохион байгуулах боломжтой учраас HTML хэлний командуудыг заавал мэддэг байх албагүй. Жишээлбэл, Вэб хуудас дээрээ командын хэрэглүүрийн тусламжтай зургийг оруулсан тохиолдолд засварлагч програм дээр тухайн зураг шууд харагдаж, HTML код дээр өөрчлөлт нь шууд бичигдсэн байдаг. Ийм төрлийн засварлагч програмуудын сул тал гэвэл эх кодоо засварлах шаардлагатай үед өөр ямар нэгэн текст засварлагч ашигладаг явдал юм.
3. Text & Toolbar Editor-Энэ төрлийн едитор програмууд нь Вэб хуудсаа командын хэрэглүүрийн тусламжтай зохион байгуулж шаардлагатай үед тухайн едитор програм дээрээ Вэб хуудсынхаа эх кодыг засварлаж болдог.

Интернэтээс дээрх төрлийн засварлагч програмуудаас өөртөө тохирохыг, төрөл бүрийн сайтуудаас татаж авч, судалж болно.

Microsoft

Майкрософт Корпораци (Microsoft Corporation) нь АНУ-ын Вашингтон дахь Редмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм. Голдуу компьютерийн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэдэг. 1975 оны 4 сарын 4-нд Bill Gates болон Paul Allen нар үүсгэн байгуулсан. Мөн Microsoft нь дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч юм. Анх Altair 8800 компьютерт зориулан BASIC interpreterхөгжүүлж борлуулахаар байгуулагдсан ба 1980-аад оны дунд үед гэрийн компьютерийн үйлдлийн системийн(MS-DOS) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаар Microsoft Windows үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-н ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. Microsoft нь үйлдлийн системээс гадна оффисийн цогц програмын зах зээлд Microsoft Office-р тэргүүлэх болов. 2011 онд Майкрософт 8,5 тэрбум доллараар Skype Technologies-ийг өөрийн болгосон билээ.

CMD командууд

shutdown : комьютерийг унтраах команд
-s : шууд утраах (shutdown). Энэний оронд -r гэж болно. Энэ нь Restart буюу унтаад асах команд.
-t : Энэ хугацаа зааж өгч байгаан. Хэрвээ энийг бичихгүй бол утраах команд шууд ажилна. Бичвэл тодорхой зааж өгсөн хугацааны дараа унтраах команд ажилна. Бичихдээ -t гэж бичээд зай аваад хугацаагаа бичнэ(1=1секунт, 60=1минут)
-c : Бичиг гаргаж болно. Жишээлбэл яагаад унтрааж байгаагаа биччихэж болно гэсэн үг. Бичихдээ -c гэж бичээд зай аваад " нээгээд хүссэн зүйлээ бичээд " хаана.
3. "Type a name for this shortcut" гэдэг дээр ямар нэг нэр өгнө.
4. Finish товчин дээр дарсны дараа дэлгэц нь дээр чинь үүсэх болно.
Хэрвээ таньд ийм юм дохиолдвол та Start цэсний Run(WINDOW+R) руу ороод гялс "shutdown -a" гээд биччих. Тэгвэл зүв зүгээр болно.
Win+R буюу цонхоо дараад Run аппликейшныг хэрхэн ашиглах тухай түүний дуудаж болох түлхүүр үгнүүдийг хүргэж байна. Жишээ нь: Бид DXDIAG гэж хэрэглэдгийг сайн мэдэж байгаа. Тэгвэл Dcomcnfg — Хэрэглэгчийн хамгаалалт буюу Component Service Console дуудагдана. Энэ мэтчилэн нилээд их түлхүүр үгсийг хүргэж байна. Wmplayer-г хийхэд Windows media player маань дуудагдана… Илүү ихийг дэлгэрэнгүйгээс.
 Debug –Ассембл хэл программчлалын хэрэгсэл    Defrag –Defragmentation хэрэгсэл (Хард дискийг шахах, Алдааг засах хэрэгсэл)
  Drwatson –Программын түүхүүд ба Дарсан зургууд
  Dxdiag –DirectX Diagnostic Utility (Компьютерийн бүх л системийн үзүүлэлт статистик)
  Explorer –Windows Explorer (Эксплорерийг дуудах бас 1 өөр арга Win+E)
  Fontview –-Фонт харуулагч
  Fsmgmt.msc – Шейрлэсэн фолдеруудын харагдац
  Firewall.cpl  – firewall –н тохиргоо
  Ftp -ftp.exe программ
  Hostname –Компьютерийн нэрийг мэдэх
  Hdwwiz.cpl – Шинэ программ нэмэх/суулгах
  Ipconfig –Бүх л холбогдсон сүлжээний IP тохиргоо 
  Logoff – Logoff хийх
  MMC –Microsoft Management Console
  Msconfig – Компьютер эхлэхэд дууддаг программуудыг зохицуулах (Нэмэх/Хасах)
  Mstsc – Сүлжээгээр холбогдсон компьютеруудыг өөрийн компьютер-с удирдах
  Mrc – Программыг устгах хэрэгсэл
  Msinfo32 –Системийн бүх мэдээллийг харах цонх
  Nbtstat — NetBIOS -р TCP/IP дамжин холбогдсон сүлжээг харуулах цонх
  Netstat –Бүх холбогдсон сүлжээг харуулна
  Nslookup—Таны  local DNS server
  Osk —Компьютерийн Keyboard-г дуудах (Гаргүй үед хэрэглэх)
  Perfmon.msc – Системийн ажиллагааны графикийг харуулах болно
  Ping — Хост/IP
  Powercfg.cpl – Унтрах цагийг тохируулах цонх(5 минутын дараа унтраах г.м)
 Regedit –Registry Editor (Байнгын хэрэглээ болсон хэрэгсэл билээ)
  Regwiz – Бүртгэлийн ажил
  Sfc /scannow – Системийн файл шалгагч
  Sndrec32 –Дуу бичигч
  Shutdown – Компьютерээ унтраах
  Spider – Аалз хэмээх хөзрийн тоглоом
  Sfc / scannow – Хэрэглэгдэж буй системийн программуудыг шалгагч.
  Sndvol32 –Дууны сул чангыг тохируулагч
  Sysedit – Систем эхлэхэд дуудагдах программууд
  Taskmgr –Task manager (Бидний өдөр тутмын хэрэглээ)
  Telephon.cpl – Телефон утасны модем тохиргоо.
  Telnet –Telnet программ
  Winchat – Виндовс чат(Сүлжээгээр холбогдсон ком-ууд хоорондоо чатлана)
  Wmplayer — Windows Media player (Байнгын хэрэглээ)
  Wab – Хаяг тэмдэглэх дэвтэр
  WinWord — Microsoft word (Программыг дуудна)
  Winver – Яг одоо хэрэглэж буй үйлдлийн системийн мэдээлэл
  Wupdmgr — Microsoft Windows –н шинэчлэл хийх цонх
  Write — WordPad (Байнгын хэрэглээ)
Dcomcnfg — Хэрэглэгчийн хамгаалалт буюу Component Service Console дуудагдана
Debug -Ассембл хэл программчлалын хэрэгсэл
Defrag –Defragmentation хэрэгсэл (Хард дискийг шахах, Алдааг засах хэрэгсэл)
Drwatson -Программын түүхүүд ба Дарсан зургууд
Dxdiag –DirectX Diagnostic Utility (Компьютерийн бүх л системийн үзүүлэлт статистик)
Explorer –Windows Explorer (Эксплорерийг дуудах бас 1 өөр арга Win+E)
Fontview –Фонт харуулагч
Fsmgmt.msc – Шейрлэсэн фолдеруудын харагдац
Firewall.cpl — firewall -н тохиргоо
Ftp -ftp.exe программ
Hostname -Компьютерийн нэрийг мэдэх
Hdwwiz.cpl – Шинэ программ нэмэх/суулгах
Ipconfig -Бүх л холбогдсон сүлжээний IP тохиргоо
Logoff – Logoff хийх
MMC –Microsoft Management Console
Msconfig – Компьютер эхлэхэд дууддаг программуудыг зохицуулах (Нэмэх/Хасах)
Mstsc – Сүлжээгээр холбогдсон компьютеруудыг өөрийн компьютер-с удирдах
Mrc – Программыг устгах хэрэгсэл
Msinfo32 -Системийн бүх мэдээллийг харах цонх
Nbtstat — NetBIOS -р TCP/IP дамжин холбогдсон сүлжээг харуулах цонх
Netstat -Бүх холбогдсон сүлжээг харуулна
Nslookup-Таны local DNS server
Osk —Компьютерийн Keyboard-г дуудах (Гаргүй үед хэрэглэх)
Perfmon.msc – Системийн ажиллагааны графикийг харуулах болно
Ping — Хост/IP
Powercfg.cpl – Унтрах цагийг тохируулах цонх(5 минутын дараа унтраах г.м)
Regedit –Registry Editor (Байнгын хэрэглээ болсон хэрэгсэл билээ)
Regwiz – Бүртгэлийн ажил
Sfc /scannow – Системийн файл шалгагч
Sndrec32 -Дуу бичигч
Shutdown – Компьютерээ унтраах
Spider – Аалз хэмээх хөзрийн тоглоом
Sfc / scannow – Хэрэглэгдэж буй системийн программуудыг шалгагч.
Sndvol32 -Дууны сул чангыг тохируулагч
Sysedit – Систем эхлэхэд дуудагдах программууд
Taskmgr –Task manager (Бидний өдөр тутмын хэрэглээ)
Telephon.cpl – Телефон утасны модем тохиргоо.
Telnet –Telnet программ
Winchat – Виндовс чат(Сүлжээгээр холбогдсон ком-ууд хоорондоо чатлана)
Wmplayer — Windows Media player (Байнгын хэрэглээ)
Wab – Хаяг тэмдэглэх дэвтэр
WinWord — Microsoft word (Программыг дуудна)
Winver – Яг одоо хэрэглэж буй үйлдлийн системийн мэдээлэл
Wupdmgr — Microsoft Windows -н шинэчлэл хийх цонх
Write — WordPad(Байнгын хэрэглээ)

Attrib комманд нь хэрэглэгчийг тухайн файлын шинж чанарыг өөрчлөх бололцоог олгодог.
Attrib-г ашиглах нь файлын дараах шинж чанарыг өөрчилөх боломжтой.

Read-only – Файлыг зөвхөн харах, бичих эрхгүй. /Unix permission тэй адил/
Archived – Microsoft нөөц болон, бусад програмын нөөцөлсөн файл
Hidden – файлыг нуух
System – файлыг маш чухал системийн файл болгох
Бичиглэл /syntax/

ATTRIB [+R | -R] [+A | -A ] [+S | -S] [+H | -H] [[Диск:] [зам] файлын нэр] [/S [/D]]
[]-pattern //нэг тэмдэгт гэсэн үг.
| or // аль нэг л байна.
ATTRIB [+R | -R] [+A | -A ] [+S | -S] [+H | -H] [[Диск:] [зам] файлын нэр] [/S [/D]]


Шинж чанар нэмэх
-

Шинж чанар арилгах
R

Зөвхөн унших
A

Архив файл
S

Системийн файл
H

Нууцлагдсан файл
/S

Тухайн директорын бүх файлд процесс үйлчлэх
/D

Бүх фолдерт процесс үйлчилнэ.

Windows үйлдлийн систем үндсэн тохиргоогоор зарим файл хавтсуудыг хэрэглэгчид санамсаргүй утсгахаас нууж далдалсан байдаг. Энэ нь системийн чухал файлууд байдаг.
ToolsàFolder Options гэсэн замаар орж уг нуугдсан файлуудыг ил гаргаж болно.
Folder Options цонхны 2 дахь View таб дээр дараад Hidden files and folders бүлэг дэх "Show hidden files and folders" тохиргооны өмнө чагталж гаргах хэрэгтэй.
Мөн Hide extensions for known file types, Hide protected operating system files (Recommended) өмнөх чагтыг ав.

Ингээд уг үйлдлээ OK дарж хадгална. Энэ нь бидэнд үйлдлийн системийн, болон зарим нуугдсан файлуудыг харах боломжийг олгоно.
Анхаарах зүйлс : Windows үйлдлийн систем асахад шаардлагатай файлууд систем суусан диск дээр нууцлагдан байрлаж байдаг эдгээрийг устгаж болохгүй.Устгасан тохиолдолд систем ачааллаж чадахгүй.
boot.ini
autoexec.bat
CONFIG.SYS
IO.SYS
MSDOS.SYS
NTDETECT.COM
ntldr
pagefile.sys

эдгээр файлууд нь системийн, зөвхөн уншигдахаар, мөн нууцлагдсан байдаг.
Жишээ нь: pagefile.sys файлыг харахын тулд
WIN+R /run/ дээр cmd гэж бичээд command promt нээнэ.
cd ../.. гэж бичээд C:\> рүү орно.Систем суусан диск
Attrib –r –s –h pagefile.sys
Одоо pagefile.sys файл харагдаж байгаа.Системийн биш, бичих эрхтэй, ил гарч харагдана.
Буцаахдаа Attrib +r +s +h pagefile.sys
Дээрхи байдлаар вирус, хэрэггүй файлуудыг харах, мөн вирустаад алга болсон /+R +S +H шинж чанартай болсон/ файл фолдерийг хэвийн байдалд оруулдаг.Ихэнх трожан вирусууд хэрэглэгчийн файлуудыг зөвхөн унших, системийн, нууцлагдсан /+R +S +H/ болгодог хэрэг болдог.

Flash диск нууцлагдсан файлуудыг ил гаргах:

F: диск болж ирсэн бол command promt дээр доорхи командыг бичсэнээр вирустаж алга болсон файл, фолдерууд хэвийн байдалдаа орно.

Attrib –r –s –h F:\*.* /s /d 


FTP (File Transfer Protocol)- гэж юу вэ
Файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг харах, сонирхсоноо хуулах боломж олгоно. FTP талбар нь Хост буюу интернэтэд холбогдсон компьютер бөгөөд түүнд файл хадгалагдана.
FTP талбарыг коллеж, их дээд сургууль, засгийн газрын агентлаг, компани хувь хүмүүс бүрдүүлнэ. Интернэтэд олон мянган FTP талбар бий.
Зарим FTP талбар хувийнх байдаг. Ийм талбарын файлд хандахдаа нэвтрэх үгээ оруулна. Олон компани ийм талбарыг дэлхийн өнцөг буланд байгаа өөрийн ажилтан, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулдаг.
Мөн нийтийн FTP талбар байх ба энэ нь нийтэд зориулагдсан асар их мэдээлэл бүхий FTP талбар олон бий. Түүний файлд хандах нэвтрэх үг шаардлагагүй, хэн боловч мэдээллийг үнэгүй авч ашиглаж болно. Энэ сайтуудад холбогдохдоо User ID: anonymous, Password: и-мэйлийн хаягаа бичнэ.
Бичгийн шүүгээн дэх хавтаснуудад бичиг баримтыг цэгцлэн хадгалдгийн адилаар FTP талбарын файлууд тус тусын хавтаст хадгалагдаж байдаг.
FTP талбарт PUB хэмээх их хавтас байх ба түүнд дэд хавтас, файлууд хадгалагдана. Олонх дэд хавтасын нэр нь түүнд ямар төрлийн файл хадгалагдаж байгааг илэрхийлнэ.
Тухайлбал apps хавтаст хэрэглээний программ, docs хавтаст бичгийн файлууд байдаг. Сайн зохион байгуулагдсан FTP талбар нь файлын талаар тайлбар өгөх "readme" "index" файлтай байдаг. Талбарын даац гэж байх бөгөөд FTP талбарт нэг зэрэг холбогдох хүний тоо хязгаартай. Хэрэв FTP талбартай холбогдоход алдааны мэдээлэл гарвал даац нь хэтэрчээ гэсэн үг. Ачаалал багатай үе нь FTP талбартай ажлын бус цагаар амралтын өдрүүдэд холбогдоход түүний ачаалал бага байдаг.
Зарим нийтийн хэрэгцээний FTP талбар нь өөрийн салбаруудтай байдаг. Эдгээрт үндсэн талбарт байдаг мэдээлэл бүгд байдаг ч ачаалал нь түүнийхээс бага байна.
Газарзүйн хувьд хэрэглэгчдэд илүү ойрхон салбар байвал холбогдоход хялбар, найдвартай байна. Салбаруудыг үндсэн талбарын мэдээллээр байнга баяжуулан шинэчилж байдаг.
FILE TRANSFER PROTOCOL FTP комманд нь интернэтийн файл зөөх стандарт протокол юм. FTP-ийн тусламжтайгаар алслагдсан сүлжээнээс файлыг зөөж, хуулж, устгаж болно.
FTP – ийн үндсэн коммандууд ! [ commad ] Энэ коммандыг ажиллууснаар ftp> гэсэн урилгыг сольж локал машин дээр ажилах боломжийг олгоно. Эргээд ftp> урилга гаргахын тулд exit-ийг бичиж орно.
append local file [ remote file ] Remote хост дээр байгаа файлтай хавсаргах файлыг сервэр рүү хуулах ба түүний тухай мэдээлэлийг агуулах дагалдах файл.
ascii Энэ комманд нь текст горимд шилжүүлнэ.
binary Хоёртын горимд шилжүүлнэ. Энэ нь хост руу exe, com, bat файлуудыг хуулах ба хуулж авахад хэрэглэгдэнэ.
bye Remote хостоос холболтоо тасалж, Мөн FTP програмаас гарна..
cd [ directory name ] FTP-ээр холбогдсон машин дээр ажиллах сангаа солих.
close Мөн Remote хостоос холболтоо таслах ба bye коммандаас ялгаатай нь цонх хаагдахгүй DOS-ийн урилга (C:>_) ажиллахад бэлэн байдалтай байна.
disconnect close коммандтай адил.
delete [ file name ] Remote хост дээр байгаа файлыг устгах.
get remote file [ local file ] Энэ комманд нь локал машинаас remote хост руу файл хуулах боломжийг олгоно. Хэрвээ файл хуудагдахгүй гэсэн тусгайлсан мэдээлэл гарахгүй бол remote хост дээр хуулах гэж байгаа файлтай ижил нэртэй файл байна гэсэн үг.
hash Зөөх, хуулах явцыг # (hash sign) тэмдэгт ашиглах харуулах. Нэг дата блокийн хэмжээ нь 2048 байт байна. help [ command name ] Энэ комманд нь коммандуудын тухай мэдээлэлийг гаргана. Харин аргументийг нь өгөхгүй. Коммандуудын жагсаалтыг гаргахын тулд промтын ард help гэж бичнэ.
lcd [ directory name ] Идэвхтэй локал директорыг харуулах ба сольж болно.
Директорын нэрийг коммандын ард бичихгүй бол одоо ажиллаж байгаа байрлалыг харуулна.
ftp>lcd c:windows….. сангаа сольж болно.
ls [ remote-directory ] Энэ команд нь зөвхөн файлын нэрийг өргөтгөлийн хамт дэлгэцний зүүн талд багана хэлбэрээр жагсаан гаргана. Мөн ftp>ls /home командынхаа ард сангийнхаа нэрийг бичвэл тухайн сангийн доторхи зүйлийг жагсаан харуулна.
mdelete remote-files Remote хостоос файл устгах. Delete командаасаа ялгагдах зүйл нь олон файлыг нэгэн зэрэг устгах боломжтой.
mget remote files Энэ команд нь remote хостоос олон файл татаж авах боломжийг олгоно. Команд өгсний дараа файлуудыг локал идэвхтэй байгаа сан руу хуулна.
lcd командын тусламжтайгаар локал ямар санд байгаагаа харж болно. Локал сангаа солих бол ! командыг өгвөл C:current director…. болох ба сангаа солиод дараа нь c:exit гэж команд өгвөл ftp> болно. ftp>mget index.html form.html banner.gif гэх мэт…
mkdir directory-name Remote хост дээр шинэ сан үүсгэх. mls Remote хост дээр байгаа сангуудыг харуулна.
mput local files Remote хост уруу локал хостоос олон файл хуулах боломжийг олгоно.
open host [ port ] host хэсэгт заагдсан host – той холбоо байгуулна. Хэрэв port хэсэгт нь холбогдсон байгаа портын дугаарыг зааж өгвөл ftp нь тэр портоор дамжин host – той холбогдоно.
prompt Интерактив горимыг нээх, хаах.
Default тохиргоо нь горим нээлттэй байна. Интерактив горим нь ftp – ээр олон файлуудаас сонголт хийж дамжуулах, хүлээн авах, устгах зэрэг боломжийг олгоно.
Энд хэрэглэгдэх командууд нь: mput, mget, mdelete г.м. Хэрэв интерактив горим хаалттай бол mget, mput командуудаар заасан бүх файлыг дамжуулж, mdelete командаар заасан бүх файлыг устгана.
put local-file [ remote-file ] local-file – ийг remote host – руу remote-file хэртэйгээр хуулна. Хэрэв remote-file – ийг заагаагүй бол local-file нэртэйгээр нь хуулна.
Файлаа хуулахын өмнө тухайн файлын бүтэц, өргөтгөлөөс нь хамааруулан дамжуулах горим (ascii эсвэл binary) – оо тогтоох хэрэгтэй.
Жишээ нь: ASCII or Text – Plain or ASCII text (.asc, .txt) – NOT Word Processing files – HTML (.shtml, .htm) – the language Web pages are written in – Source code and scripts (.c, .cpp, .java, .bas, .sh, .pl, .bat ..) – Binaries encoded using UUencode, BinHex, etc. (.uue, .hqx …) – Postscript (.ps, .eps, .ai) – Other text-based Markup documents (VRML, SGML etc.) Binary or Raw Data – Archives e.g. Zip, Stuffit, Tar etc. (.zip, .gz, .z, .sit, .tar ..) – Executables (.exe, .com, .bin ..) – Java Applets (.class) – Databases, Word Processing and almost all data files – Graphics files (.jpg, .gif, .bmp, .tif, .iff, .xbm ..) – RealAudio and other sound files (.ra, .au, .wav, .mid ..) – Movies (.avi, .mov, .mpg ..) – Multimedia files, e.g. Adobe Acrobat, Macromedia Shockwave etc. pwd Remote host дээрх таны ажиллаж буй идэвхитэй директорыг харуулна.
quit bye командтай яг адил. quote arg1 arg2 …
Заагдсан аргументуудыг нэг бүрчлэн remote ftp server – рүү илгээж, хариултыг хүлээнэ. Аргументууд нь remotehelp – д заагдсан командууд байна. recv remote-file [ local-file ] get командтай яг адил.
remotehelp [ command-name ] Remote ftp server – ээс тусламж хүснэ. Command-name талбарыг хоосон орхивол бүх командын жагсаалт гарна. Хэрэв command-name – ийг бичвэл тухайн командын талаар тусламж гарна.
rename old-name new-name Remote машин дээрх файлын нэрийг өөрчилнө.
old-name – хуучин нэр
new-name – шинэ нэр.
rmdir directory-name Remote машин дээрх заасан директорыг устгана.
send local-file [ remote-file ] put командтай яг адил.
status ftp холболтын холбогдсон байх үеийн горимуудын төлөвийг үзүүлнэ.
Жишээ нь: Connectod to 202.5.194.3 Type: Ascii; Verbose: On; Bell: Off; Prompting: On; Globbing: On; Debugging: Off; Hash mark printing: Off; type [ type-name ] Файл дамжуулах горимыг тогтооно.
Type-name нь ascii эсвэл binary байж болно. Хэрэв type-name – ийг бичихгүй хоосон орхивол идэвхитэй горимийг үзүүлнэ. Default тохиргоо нь ascii байдаг.
user user-name [ password ] [ account ] Өөр хэрэглэгчийн нэрээр холбогдоно. password болон account хэсгийг бичихгүй үлдээвэл холбогдох явцад эдгээрийг асууна. verbose Verbose горимыг нээх, хаах. Энэ горим нь хандалтуудын хариулт, үр дүнг remote ftp server дээрээс мэдээлж байдаг. Хэрэв verbose горим нээлттэй бол файл дамжуулалт болон өгсөн команд амжилтай эсвэл амжилтгүй болсоныг дэлгэцэнд мэдээлж байх болно.
Default тохиргоо нь verbose горим нээлттэй. ? [ command ] help командтай яг адил. FTP гэж юу вэ? FTP (File Transfer Protocol)- Файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг интернетийн сүлжээ ашиглан харах, сонирхсоноо хуулах боломж олгоно.
Хэрвээ таны компьтер интернетийн сүлжээтэй бол та Client программаар Server буюу олон файлыг хадгалдаг компьютертай холбогдож болно. FTP талбар гэж юу вэ? Энэ нь хост буюу интернэтэд холбогдсон компьютер бөгөөд түүнд файл хадгалагдана.
FTP талбарыг коллеж, их дээд сургууль, засгийн газрын агентлаг, компани хувь хүмүүс бүрдүүлнэ. Энэ талбар нь дүүрэн өрөө шиг байдаг.
Талбарын даац гэж байх бөгөөд FTP талбарт нэг зэрэг холбогдох хүний тоо хязгаартай. Хэрэв FTP талбартай холбогдоход алдааны мэдээлэл гарвал даац нь хэтэрчээ гэсэн үг.
Ачаалал багатай үе нь FTP талбартай ажлын бус цагаар амралтын өдрүүдэд холбогдоход түүний ачаалал бага байдаг.
FTP-ийн салбар нь зарим нийтийн хэрэгцээний FTP талбар нь өөрийн салбаруудтай байдаг. Эдгээрт үндсэн талбарт байдаг мэдээлэл бүгд байдаг ч ачаалал нь түүнийхээс бага байна. Газарзүйн хувьд хэрэглэгчдэд илүү ойрхон салбар байвал холбогдоход хялбар, найдвартай байна. Салбаруудыг үндсэн талбарын мэдээллээр байнга баяжуулан шинэчилж байдаг. FTP гийн server нь электрон шуудангийн хаяг ба Web хуудаснуудын хаягийг хадгалдаг. Жишээ нь: Idano.state.net ftp.digitalcafe.com mysite.com 135.250.120.36 yoursite.com 21 Үндсэндээ энэ нь мөн компьютерийн хаяг юм.
Хэрэв та аль нэг компьютер руу холбогдох гэж байгаа бол эхлээд хаягийг нь мэдэх хэрэгтэй.Заримдаа толгой машиныг хэрэглэхээс нь илүү хэрэглэгч ашигладаг.
Энэ үед сүлжээний зохицуулагч нь FTP ашиглах зоригоор сувгийг тохируулдаг. Нийтийн FTP талбар гэж юу вэ? Интернэтэд зориулсан маш их мэдээллийн сантай нийтийн FTP талбар олон бий. Энэ хувийн FTP талбаруудад төрөл бүрийн программ хангамж, олон төрлийн баримтууд, сүлжээг төхируулдаг файлууд, график зураглал дүрслэлүүд, дууны үгс , MP3 төрлийн дуунууд ба бүх төрлийн мэдээллүүд хадгалагдаж байдаг.
Энэ талбар нь түүнрүү нэвтэрхэд нууц үг,код асуухгүй хүн бүхэнд үнэгүйгээр хэзээ ч үйлчлэхэд бэлэн байдаг.
Хувийн FTP талбар гэж юу вэ? Зарим FTP талбар хувийнх байдаг.
Ийм талбарын файлд хандахдаа нэвтрэх нууц үгээ оруулна.
Олон компани ийм талбарыг дэлхийн өнцөг буланд байгаа өөрийн ажилтан, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулдаг. Мөн электрон шуудангийн жагсаалтын архивууд мөн л хувийн FTP талбардээр хадгалагддаг.

DOS (Disk Operating System)
Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн.
Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ үйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг.
DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм.
Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг.
С:\>
Windows 98Se системээс DOS-н мөрөнд шилжсэн байдал:
pro2
Файлуудтай ажиллах командууд:
DIR команд
Дэлгэц дээр файл, каталогийн жагсаалтыг гаргана.
Жишээ: C:\>DIR
ERASE ба DEL команд
ERASE командаар хэрэггүй файлыг устгаж болно. Энэ командын оронд DEL (DELETE) командыг хэрэглэж болно. Энэ хоёр команд нь ижил үүрэг гүйцэтгэдэг.
Жишээ: C:\>ERASE INTRODUCTION.TXT
RENAME команд
Уг командаар файлын нэрийг өөрчилдөг. RENAME командыг REN гэж товчилж бичиж болно. Файлын нэрийг өөрчлөхийн тулд өөрчлөх файлын хуучин нэр болон шинэ нэрийг хооронд нь нэг зай авч бичнэ.
Жишээ: C:\>REN OLD.TXT NEW.TXT
TYPE команд
Уг командын тусламжтай дэлгэцэн дээр файлыг уншдаг. Файлын нэрийг өргөтгөлийн хамт бичих шаардлагатай.
Жишээ: C:\>TYPE INTRODUCTION.TXT
Программыг ажиллуулах
Программ ажиллуулахын тулд түүний файлын нэрийг оруулна. Өргөтгөлийг бичих шаардлагагүй.
Жишээ: C:\>DIGGER
Нэг дискийн төхөөрөмжөөс нөгөөд шилжих.
Жишээ: C:\>A:
FORMAT команд
FORMAT командаар дискийг форматлаж, ажилд бэлтгэнэ. Энэ команд нь дискэн дээр зам гаргаж, зам тус бүрийг секторт хуваадаг. Хэрэв дискийн аль нэг хэсэг нь гэмтэлтэй байвал энэ хэсгийг бичлэг бичигдэхгүй болгон тусгаарладаг.
Жишээ: C:\>FORMAT A:
C:\>FORMAT A:/S – дискийг форматлаад, дээр нь системийн файлуудыг бичнэ.
COPY команд
COPY команд нь файлыг нэг дискнээс нөгөө рүү, нэг каталогоос нөгөөд хуулах, гадны төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл солилцох, хуулах явцад мэдээллийг нэгтгэх үйлдлийг гүйцэтгэнэ.
Жишээ: C:\>COPY OLD.TXT A:NEW.TXT гэсэн команд нь C хатуу дискэн дэхь OLD.TXT файлыг A гэсэн уян диск рүү NEW.TXT нэртэйгээр хуулна. DISKCOPY команд
DISKCOPY командын тусламжтайгаар уян дискийг бүхлээр нь өөр диск дээр хуулна.
CHKDSK команд
CHKDSK командаар диск төхөөрөмжид байгаа дискийг шалгана.
COMP команд
Уг командаар дискийн файлуудыг харьцуулна. Файлыг хуулсны дараа DIR командаар үр дүнгээ харж болно. Түүнээс гадна файл зөв хуулагдсаныг COMP командаар шалгаж болно. Энэ команд файлыг байт байтаар харьцуулж, ялгаатай байтын тухай мэдээлнэ.
DISKCOMP команд
Уг командаар хоёр уян дискийг харьцуулна.
RECOVER команд
Уг командаар файлыг сэргээнэ. Дискийн сектор нь алдаатай байвал дискийн файлыг ашиглах боломжгүй болгодог. Энэ тохиолдолд RECOVER командыг ашигладаг.
VERSION команд
VERSION командаар MS-DOS үйлдлийн системийн хувилбарыг шалгана.
Үйлдлийн системийн боломжийг өөрчлөх командууд:
ASSIGN – Диск төхөөрөмжийн нэрийг өөрчлөх
CLS – Дэлгэцийг цэвэрлэх
DATE – Он, сар, өдрийг тохируулах
MODE – Гаргах төхөөрөмжийн ажлын горимыг өөрчлөх
PROMPT – Системийг мэдээг өөрчлөх
TIME – Цаг тохируулах
VERIFY – Мэдээг шалгах
Каталог өргөтгөх командууд:
MKDIR – Дэд каталог үүсгэх
CHDIR – Дэд каталогт шилжих
PATH – Каталогуудын хооронд зам заах
RMDIR – Дэд каталогийг устгах
TREE -Дэд каталогуудын бүтцийг гаргах

Adminnoni.blogspot.com-ийн Тусламж Блог

Блог (Blog) гэдэг нь "Web log" гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач холбогдол нь албан байгууллагаас эхлээд хувь хүн ч гэсэн хэвлэн нийтлэгч болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та вэб сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо монголдоо төдийгүй дэлхий даяар цацна гэсэн үг.
Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ дамжуулан онлайн сонин, сэтгүүл гаргаж байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, нийгэмд болж бүтэхгүй байг
аа болон болж байгаа зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн сонирхолын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл хүргэж байх (төрөл бүрийн зөвлөгөө гэх мэт) мөн түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтлөж байх ч боломжтой.

Хамгийн гол нь блог дахь бичлэгүүдээ та өөрөө хэний ч оролцоо хяналтүйгээр байнга хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын системтэй байна. Үүнийг Вэбийн агуулгын удирдлагын систем буюу CMS гэдэг. Энэ нь ямар нэгэн техникийн мэдлэг шаардагдахгүйгээр маш хялбараар өөрийн Вэб сайтыг удирдах боломж олгодог.


Блог дээр ямар нэгэн агуулга оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг гэх мэт мэдээллийн олон төрлийн хэлбэрүүдийг оруулах боломжтой байдаг. Мөн блогууд дээрх гол зүйлүүдийн нэг нь блогыг уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ үлдээх боломж юм.


Нэгэнт л өөрийн гэсэн вэб сайттай болж байгаа учир түүнийхээ хэлбэр дизайн, өнгө үзэмжийг сайжруулах, бусдын блогоос ялгарах сонирхолтой байх нь мэдээж тэгвэл энэ боломж нь ч блог дээр байдаг.

Хүмүүс блогийг олон төрлөөр үүсгэж ашигладаг. Блогыг үүсгэхдээ ингэж төрөлжүүлэх нь уншигчдад улам сонирхолтой байх талтай байдаг. Жишээ нь:
  • та фото зураг сонирхогч бол өөрийн зурагуудаар онлайн фото сэтгүүл үүсгэж болно. Ингэвэл энэ нь фото блогын төрөлд хамаарагдана.
  • Та хэрвээ видео сонирхогч бол өөрийн авсан бичлэгүүд болон бусад сайтуудад байгаа сонирхолтой видео бичлэгүүдээр блог үүсгэж болно. Энэ нь видео блогын төрөлд хамаарагдана.
  • Мөн дээр дурдсан текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэгийг хослуулан үүсгэж ч болдог.
Блогын хэлбэр:

Блог үүсгэхдээ төрлөөс гадна агуулга хэлбэр бас чухал юм. Блогоо агуулга, сэдвээр нь төрөлжүүлэх нь уншигчдын сонирхолыг татах нэг нөхцөл болдог. Жишээ нь:
  • Та хоол хийх сонирхолтой, олон төрлийн хоолны жор мэддэг бол зөвхөн хоолны жороор дагдасан блог үүсгэж болно.
  • Та улс төрд сонирхолтой, улс төрийн үйл явдалыг байнга дүгнэн шинжилдэг бол улс төрөөр дагнасан блог үүсгэж болно.
  • Бас өөрийн ажил мэргэжлийн холбогдолтой блог үүсгэх нь бас л сонирхолтой....
Блог үүсгэх зорилго

Ихэнх блогыг хувь хүмүүс өөрийн сонирхолоор үүсгэдэг бол байгууллагууд ч гэсэн бизнесийн зорилгоор блог үүсгэдэг.


Мөн хэсэг бүлэг хүмүүс хамтран (төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд гэх мэт) өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, өөрсдийгөө хөгжүүлэх зорилгоор блог үүсгэх нь ч их байдаг.


Блог үүсгэхэд заавал ийм төрөл, хэлбэр, зорилгоор үүсгэнэ гэсэн ойлголт байхгүй яаж сэтгэнэ түүгээрээ л үүсгэдэг. За ингээд та блогтой болохоор шийдсэн бол