Майкрософт Корпораци (Microsoft Corporation) нь АНУ-ын Вашингтон дахь Редмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм. Голдуу компьютерийн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэдэг. 1975 оны 4 сарын 4-нд Bill Gates болон Paul Allen нар үүсгэн байгуулсан. Мөн Microsoft нь дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч юм. Анх Altair 8800 компьютерт зориулан BASIC interpreterхөгжүүлж борлуулахаар байгуулагдсан ба 1980-аад оны дунд үед гэрийн компьютерийн үйлдлийн системийн(MS-DOS) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаар Microsoft Windows үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-н ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. Microsoft нь үйлдлийн системээс гадна оффисийн цогц програмын зах зээлд Microsoft Office-р тэргүүлэх болов. 2011 онд Майкрософт 8,5 тэрбум доллараар Skype Technologies-ийг өөрийн болгосон билээ.
Monday, May 12, 2014
Subscribe to:
Post Comments (Atom)






0 comments:
Post a Comment