МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР/Marketing Managers/
*Хийж гүйцэтгэдэг ажил
Компанийн гадаад дотоод худалдаа болон үйлдвэрийн бүтээгдэхүүний маркетингийн бодлогыг тодорхойлох, компанийн маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулж, өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлон байнгын хэрэглэгчийг таних зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ. Зах зээл дээр бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг хамгийн их хувиар өсгөх стратегийн болон үнийн бодлогыг боловсруулан хэрэглэгчийн сэтгэл ханамжтай байх бүхий л үйл ажиллагааг зохицуулна.
*Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл
Компьютер, хэвлэгч, олшруулагч, мэдээллийн сүлжээ, интернэт, тээврийн хэрэгсэл гэх мэт.
*Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл
Маркетингийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
*Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл
-Маркетингийн бодлого болон менежментийг боловсруулж төлөвлөх.
-Маркетингийн судалгаа, үнэлгээг хийх, маркетингийн сурталчилгаа явуулах.
-Реклам зар сурталчилгааны компаниуд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй харилцах.
-Тухайн нэр төрлийн барааны зах зээлийг тодорхойлох.
Өөрийн компанийн бараа, бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гаргах нэвтрүүлэх зар сурталчилгааг зохион байгуулах.
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх хамгийн дөт арга замыг тодорхойлох.
-Бүтээгдэхүүний эрэлтийг хангалттай түвшинд аль болох удаан барьж тогтоох.
-Байгууллагын зорилгод нийцүүлэн зах зээлийн үнийн дүн болон бараа сурталчлах зэрэг олон хүчин зүйлийн мэдлэгт тулгуурлан маркетингийн стратегийг тодорхойлон боловсруулах.
-Шинэ бүтээгдэхүүний талаар ашиг болон алдагдлын урьдчилсан мэдээ гаргах.
-Зар сурталчилгааны менежертэй хамтран бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах.
-Борлуулалтын ажилтанг сургаж дадлагажуулан ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг хянах.
-Бүтээгдэхүүн хуваарилалтыг хариуцан стратеги боловсруулан бүтээгдэхүүн борлуулах түгээгч болон худалдан авагч нартай гэрээ байгуулах.
-Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, өнгө дизайн зэрэг асуудлаар бүтээгдэхүүнийг хариуцсан ажилтантай уулзаж харилцан санал бодлоо хуваалцах.
-Борлуулалтын урьдчилсан болон стратегийн төлөвлөлтийг ашиглаж багц буюу цуврал бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн чиг хандлагад ашигтайгаар нийцүүлэх.
-Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх тайлбар жагсаалтыг гаргах.
-Бүтээгдэхүүн болон дагалдах хэрэгслийг үзэсгэлэн яармагт дэлгэн тавих.
-Хуулийн ажилтантай шинээр гаргасан бүтээгдэхүүний зохиогчийн эрх болон оюуны өмчийн талаар зөвлөлдөж харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах.
-Зар сурталчилгааны ажилтан, үйлдвэрийн менежер, барилгын гүйцэтгэгч нартай хамтарч бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, худалдааны яармаг зохион байгуулах.
-Тухайн бараа үйлчилгээг борлуулах, худалдан авахад орон нутгийн болон олон улсын ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгаа талаарх зөвлөгөө мэдээллийг бизнесийн байгууллага, хувь хүмүүст өгөх.
*Мэргэжлийн ур чадвар
Гадаад хэлний мэдлэг, интернэт, компьютерийн хэрэглээ, зах зээл, хэрэглэгчдийн судалгаа явуулах, дүн шинжилгээ хийх, маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх,бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, дизайны шийдэл гаргах чадвартай байх.
*Бие хүний онцлог шинж чанар, чадварууд
Хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүй, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.
*Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл
Хэвийн.
*Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм
Ердийн.
*Ажлын явцад гарч болох эрсдэл
Зар сурталчилгааг буруу хийж, байгууллага санхүүгийн алдагдалд орох.
*Ирээдүйд ахих дэвших боломж
Маркетингийн захирал, PR менежер, бизнесийн хөгжлийн менежер, дарга хийх боломжтой.
Thursday, September 15, 2016
7:53 AM
No comments
Subscribe to:
Post Comments (Atom)






0 comments:
Post a Comment